Жолооны механизм

Оршил: Замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгсэл нь улсын стандартын шаардлагыг бүрэн хангасан байвал зохино. Техникийн улсын үзлэгт зохих журмын дагуу ороогүй тээврийн хэрэгсэл болон тоормосны систем, жолооны механизм, дугуй, гар тоормос, хөдөлгүүр, хүч дамжуулах анги, гэрэлтүүлэх хэрэгсэл, бүхээг, тэвш, нэмэлт төхөөрөмжинд ямар нэг эвдрэл гэмтэл тохиолдвол тухайн тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглоно. Замын хөдөлгөөнд оролцож буй аль ч улсын тээврийн хэрэгсэлд тавих нийтлэг стандарт нь АНУ, Герман (одоо Европын нэгдсэн улсын), Япон, зүүн азийн гэх мэтчилэн байхаас гадна, үйлдвэрлэгч болон мөн импортлогч улсууд өөрсдийн стандартыг батлан гаргадаг ажээ. Стандартад тээврийн хэрэгслийн оврын хэмжээнд болон зарим хийцэд хязгаарлалт хийдэг байна. Манай улсад тээврийн хэрэгслийн хэрэглээний үзүүлэлтүүдийн тооцоо, ерөнхий шаардлага, тээврийн хэрэгслийн дуу чимээний түвшингийн, тээврийн хэрэгслийн хорт хийг хэмжих арга зэрэг стандартууд мөрдөгдөж байна. Мөн аль ч улс тодорхой хугацаанд техникийн үзлэг тогтмол явуулж хөдөлгөөний аюулгүй байдал, экологитой холбогдсон агрегат, зангилгааны техникийн байдал, үзэмжинд зохих хууль тогтоомжийн дагуу үзлэг хийж, тооллого бүртгэл явуулж цаашид тодорхой хугацаанд хөдөлгөөнд оролцох эрх олгодог.
ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН АШИГЛАХЫГ ХОРИГЛОХ ЭВДРЭЛ, ГЭМТЭЛ, техникийн зөрчил:
 
Жолооны механизм : Жолоо нь хөдөлгөөний үед тээврийн хэрэгслийн зүг чигийг өөрчлөн залж удирдаж байх үүрэгтэй. Жолоо нь жолооны механизм ба дамжуулах хэсгүүдээс бүрддэг. Жолоог удирдлагын хувьд механик, шингэн, хийн гэж ангилдаг. Жолоочийн гарын хүчээр 2 дугуй залагдаж байвал механик удирдлагатай гэнэ. Жолоочоос ихээхэн хэмжээний хүч зарцуулдаг учраас сүүлийн үеийн тээврийн хэрэгслүүдэд ихэвчлэн шингэн удирдлагатай жолоог ашиглах болсон.
Жолооны механизмын бэхэлгээ эвдэрсэн, холбоосны сул хөдөлгөөн ихэссэн:
  • Хөндлөн дагуу татуурга нь жолооны хүрдний эргэлтийг дугуйд дамжуулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний чигийг өөрчилж байнгын ачаалалд байдаг учраас элэгдэх буюу бэхэлгээ нь суларч болно. Үүний улмаас тээврийн хэрэгслийн хөдөлгөөний чигийг өөрчлөх нь удаашрах, хүндрэхээс гадна холбоос мултарч жолоодлого алдагдан аюулд хүргэнэ.
  • Үйлдвэрээс хийгдсэн хүчлүүр (мотоциклын хувьд зөөллүүр) ажиллахгүй буюу байхгүй болсон, Жолооны хүрдэн дээр ирэх ачааллыг багасгах зорилгоор орчин үеийн автомашинд хүчлүүр тавьсан бөгөөд битүүмж алдагдсанаас шингэн дундарч, хий орсон зэргээс ачаалал эрс ихэсч жолооны хүрдийг эргүүлж чадахгүйд хүрнэ.
  • Жолооны хүрдний сул эргэлтийн хэмжээ дор дурдсанаас илүү болсон :
Тээврийн хэрэгслийн төрөл Жолооны хүрдний сул эргэлт ( град )
Суудлын автомашин, түүний явах ангид суурилуулсан төрөл 10
Автобус, троллейбус 20
Ачааны автомашин 25
 
Сул эргэлт нь автомашины жолооны хүрдийг эргүүлэхэд явагдаж байгаа дараалсан ажиллагаануудаас үүсэх сул явалтуудын нийлбэр юм.
Жолооны хүрд нь жолоочоос их хүч шаардахгүй өөрөө сул эргэдэг. Үүнийг жолооны хүрдний сул эргэлт гэдэг. Жолооны хүрдний сул эргэлт нь дүрмэнд заасан хэмжээнд байхаар үйлдвэрээсээ тохируулагдсан байдаг. Ашиглалтын явцад энэ зайн хэмжээ өөрчлөгдөж жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох ажил- лагаанд хүндрэл учруулдаг. Иймд энэ зай ЗХД-д заасан хэмжээнд байх ёстой.
Хүрдний сул эргэлтийг люфтомерээр хэмждэг. Тусгай хуваарь бүхий тал дугуйг жолооны голны гадна арьсанд хөдөлгөөнгүй бэхэлнэ. Зүүг жолооны хүрдэнд бэхэлнэ. Жолоог эргүүлэхэд зүү тодорхой нэг хуваарь дээр заана. Багаж байхгүй үед хүрдэн дээр оршиж буй дурын цэгийн хөдөлгөөний шилжилт буюу нумын уртаар тодорхойлж болно. Сул эргэлтийн хэмжээ уг автомашины үйлдвэрлэл зогссон, өөрчлөгдсөн зэргээс үл хамаарна. Энэ хэмжээ олон жил хүчинтэй байх ба түүнчлэн хуучин шинэ загваруудад хүртэл адил байдаг. Сул эргэлтийг зохион бүтээгч, үйлдвэрлэгчид хийцийг шинэчлэх замаар өөрчилнө.
  • Жолооны механизмын эд ангиудын хийцийг өөрчилсөн, 
Өмнөх
Тоормосны систем
Дараах
Дугуй