Жолооны хүрдний ард юуг анхаарах вэ?

1. Жолооны ард уухыг хориглоно

Хүн бүр уусны дараа жолоо барих ёсгүйг мэддэг ч давтан сануулъя. Ууснаар хамгийн багадаа таны шийдвэр гаргах тань муудаж хариу үйлдэл хийх хугацаа удааширна. Бүр муу нь ууснаас болж нүд бүрэлзэж ухаан балартдаг байна.
2. Сатааруулах зүйлсээс зайлсхийх
  • Жолоо барьж байхдаа анхаарлаа сарниулах нь муу санаа юм.
  • Жолоо барьж байхдаа гар утсаа ашиглах / дуудлага, зурвас/ эсвэл өөр ямар нэг зүйл хийх нь таны анхааралд ноцтойгоор нөлөөлж байдаг. Хэрэв та дуудлага хийх хэрэгтэй бол эхлээд замаа чөлөөлж зогсох хэрэгтэй.
  • Гар утсаа ашиглахаас гадна замын хөдөлгөөнд бүрэн анхаарлаа төвлөрүүлэхгүй радиогоо солих, нүүрээ будах, хоол хүнс идэх тохиолдлууд байдаг. Эдгээр зүйлсээс зайлсхийх хэрэгтэй.
3. Нойрмоглохоос зайлсхийх

Ялангуяа шөнийн цагаар жолоо барьж байхдаа жолооны ард нойрмог байх нь согтууруулах ундааны нөлөөнөөс аюул багатай гэж боддог. Үнэн хэрэгтээ Виржини Текийн хийсэн судалгаагаар үүрэглэсэн жолооч нар осол хийх болон юм мөргөх нь 4 дахин илүү байдаг гэжээ.
 
4. Суудлын бүсээ зүүж хэвш

Жолоо барих үед суудлын бүсээ зүүж хэвших нь чухал ач холбогдолтой. NHTSA /Үндэсний Хурдны Замын Аюулгүй Байдлын Газар/-ийн мэдээлж байгаагаар суудлын бүс зүүх нь 5 болон түүнээс дээш настай зорчигчдод нас барах эрсдэлийг 45% бууруулж, дунд зэргийн хүнд ноцтой гэмтэл учруулахаас 50% хамгаалдаг байна.
 
5. Тайван байх

Зам тээврийн саатал эсвэл өөр жолоочийн буруутай үйлдэлтэй харилцахдаа жолоо барьж байгаа бол тайван байх нь чухал юм. Өөрөө уурлаж бусдыг уурлуулах нь таныг зөвхөн анхаарал болгоомжгүй, аюултай үйлдэл хийх магадлалыг өндөрсгөдөг.
Та лизингийн хамгийн таатай нөхцөлтэй Япон улсаас орж ирсэн баталгаатай, хямд үнэтэй автомашинуудтай танилцах бол ЭНД ДАРНА УУ!
эх сурвалж: https://www.wikihow.com 
 
Өмнөх
Суудлаа хэрхэн зөв тааруулах вэ?
Дараах
Жолоо барихаас өмнө машинаа хэрхэн шалга...