Хамгаалалтын бүс

Жолооч ба зорчигчид замын нөхцөл байдал ба хурднаас үл хамааран бүсийг байнга хийж явах хэрэгтэй. Энэ тухай замын хөдөлгөөний дүрэмд ч заасан байдаг. Суудлын даруулга нь аваар ослын үед гэмтлийг бууруулах ба гэнэтийн тохиолдолд (амьтан урдуур гүйх, замын гэнэтийн бартаа, дугуй буудах гэх мэт) жолооч болон зорчигчдыг суудал дээр нь байлгаж жолоо алдахаас урьдчилан сэргийлдэг. “Сайн жолоочид хамгаалалтын бүс хэрэггүй” гэж үзэх нь хэт аюултай, гэнэн хэрэг бөгөөд жолоочийн туршлага, мэдлэггүйг харуулж байгаа болно. Хамгаалалтын бүсгүй явснаас болж шидэгдэн хэрэгтэй үед тормозлох, хүрдээ эргүүлэх ба бусад арга хэмжээ авч чадахгүйд хүрч, бусдын амь насанд маш их аюул учруулна. Ихэнх хуучин орос тэрэг хамгаалалтын бүсгүй байдаг хэдий ч худалдан авч суурилуулж болно. 
Өмнөх
Таг тогтоогч
Дараах
Автомашин дотор салоний эд ангийн нэршил...