iPhone-ийн ноёрхлыг унагах Nothing Phone болон Solana Saga

Удахгүй АНУ-д худалдаанд гарах Android утаснууд, гар утасны зах зээлийг донсолгоход бэлэн болоод байна. Энэ бол удаан хүлээгдэж буй "Nothing Phone" болон шинээр зарлагдаад удаагүй байгаа Solana Saga юм. Хэдий одоогоор худалдаанд гарч амжаагүй байгаа ч аль хэдий нь эрэлт ихтэй байгаа гэнэ.

Nothing Phone
Энэ нь Android-д суурилсан программ хангамж болох Nothing OS 1.5 дээр ажиллах бөгөөд энэхүү утсыг Asus, HP, Lenovo, тэр байтугай Apple-д зориулсан чип үйлдвэрлэдэг Qualcomm корпораци үйлдвэрлэж байгаа учир хүлээлт өндөртэй байгаа гэнэ. Уг утас ердөө 299 долларын үнээр зарагдах аж. АНУ-д iPhone 14 ($799) харин Samsung Galaxy S22 ($614) -оор зарагддаг бөгөөд эдгээр үнэтэй харьцуулахад хамаагүй хямд өртөг юм.
Solana Saga
Solana Labs-ийн бүтээсэн Saga нь "Web3-т анхдагч" утас юм. Solana Saga нь Android 13 дээр ажилладаг бөгөөд гурван камертай. 50MP + 12MP үндсэн камеруудаас гадна 16MP selfie камертай. Saga нь зэвэрдэггүй ган, титанаар хийгдсэн. Тийм ч учраас 1000 долларын үнээр зарагдах гэнэ.
Өмнөх
Toyota дэлхийн шилдэг, нэр хүн...
Дараах
Гадна талаасаа төдийлөн их өөр...