Toyota дэлхийн шилдэг, нэр хүндтэй автомашин үйлдвэрлэгч компаниудыг ардаа орхиж, 2022 оны хамгийн их борлуулалттай автомашин үйлдвэрлэгч боллоо.

Японы Toyota брэнд өнгөрсөн онд нийт 10,483,024 автомашины борлуулалт хийсэн нь 2021 оны борлуулалтын тоотой харьцуулахад 0.5%-иар буурсан үзүүлэлт байлаа. Гэсэн хэдий ч 2022 онд хийсэн нийт борлуулалтаараа дэлхийн шилдэг брэндүүдийг ардаа орхиж тэргүүлж чадсан байна. Хэдий өнгөрөгч онуудад цар тахлыг уршгаар автомашины сэлбэгийн ханган нийлүүлэлтийн сүлжээний гацалт, "хагас дамжуулагч чипийн хомсдол зэрэг нь автомашины үйлдвэрлэлийн өсөлтөд саад учруулж байсан ч энэ нь Toyota-ийн амжилтыг ноцтойгоор бууруулах шалтгаан болсонгүй.

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар "хэдий цар тахлын үеэр автомашины үйлдвэрлэл буурсантай холбоотойгоор борлуулалтын тоо буурсан хэдий ч Toyota үйлдвэрлэлийн үзүүлэлтээ сайжруулaн GR Supra, GR Corolla, GR86 зэрэг амжилттай загваруудыг гаргаж чадсанаар амжилтаа ахиулж чадсан" гэжээ. 
Өмнөх
Дэлхийн хамгийн тансаг интерье...
Дараах
iPhone-ийн ноёрхлыг унагах Not...