Volvo бүрэн цахилгаан MPV дээр ажиллаж байгаа бөгөөд энэ оны сүүлээр Хятадын зах зээлд гаргах болно гэж Car News China (CNC) мэдээлэв. Хэвлэлийн мэдээлснээр, Volvo-гийн анхны MPV нь 500 гаруй морины хүчтэй фургон Zeekr 009 дээр суурилагдах болно гэжээ. Volvo болон Zeekr брэндүүд Geely-ийн эзэмшилд байдаг тул ээнэхүү шинэ загварыг хоёр мотортой, дөрвөн дугуйгаар хөтлөгчтэй, 009-ийн SEA платформтой гэж таамаглахад алдахгүй болов уу.