Дэлхийн хамгийн тансаг такси Farelady

Британийн автомашины загварын ордон Kahn Лондонгийн такси үйлдвэрлэгчтэй хамтран энэхүү захиалгат таксиг бүтээсэн бөгөөд дотор тал нь яг л Rolls-Royce шиг харагддаг. 

Энэхүү такси нь ногоон, цэнхэр, мөнгөн саарал, мэдээжийн хэрэг хар өнгөний сонголттойгоор үйлдвэрлэгддэг байна. Гадна талын дизайн болон агааржуулалтын урд сараалж зэргийг Maybach-аас санаа аван бүтээсэн.
Дотогш орвол гүн өнгийн зөөлөн хивс болон Bugatti Chiron-оос сэдэвлэсэн ширмэл суудал нь машинд тансаг өнгө аясыг бий болгосон. Дээвэр хэсэг нь оддын гэрлээр бүрхэгдсэн байгаа нь Rolls-Royce машинтай адил дүр төрхийг бий болгосон.
Өмнөх
Тоёота компани 2023 оны зун цо...
Дараах
Afeela EV нь Sony, Honda нарын...