Rezvani Herculese таныг зомбигийн дайралт, цөмийн сүйрлээс ч аварч чадна.

Энэхүү машинийг Herculese гэж нэрлэсэн нь хошигнол биш юм. Зургаан дугуйтай энэхүү машин нь зүгээр ч нэг ачааны машин биш бөгөөд сум нэвтэрдэггүй хуяг, тэсрэх бөмбөгний хамгаалалттай гэвэл ямар байна вэ? Энэ бол Rezvani Hercules Military Edition юм. 6.1 метр (20 фут) урт бөгөөд 1300 морины хүчтэй 7.0 литрийн V8 хөдөлгүүртэй энэ машин 265,000 доллар буюу 902,325,000 төгрөгөөр зарагдаж байна.
Rezvani Hercules Military Edition техникийн үзүүлэлтүүд
Сум нэвтэрдэггүй шил, хуяг
Тэсрэх бөмбөгнөөс хамгаалах эх бие
Цахилгаан соронзон импульсийн (цөмийн дэлбэрэлтийн дараа цахилгаан соронзон импульс цацарч, электрон төхөөрөмжийг ажиллах боломжгүй болгодог) хамгаалалт (EMP) 
Утааны дэлгэц (энэ дэлгэц алдарт тагнуулчийн тухай Жеймс Бонд кинонд гардаг)
Дулаан мэдрэгчтэй шөнийн хараа
Цэргийн Runflat дугуй
Цахилгаанжуулсан хаалганы бариул (цахилгаанжуулсан хаалганы бариул нь дотогшоо орох гэж оролдож буй зхалдагчидаас хамгаална)
Хийн маск (товч дарахад Геркулесийн арын хэсгээс өтгөн утаа гарч, хөөж буй хэнээс ч зугтах боломжийг олгоно)
Перец шүршигч цацагч гэх мэт
Тиймээс хэрэв та зомбигийн дайралтийг даван туулах шаардлагатай тулгарахад энэ ачааны машин таны аюулгүйн цайз байх болно. 
Энэхүү ачааны машины хамгийн дээд үзүүлэлт нь 1300 морины хүчтэй сонголт боловч 500 морины хүчтэй стандарт хөдөлгүүртэй сонголт ч бас байдаг. Мөн Herculese зургаан дугуйт хөтлөгчтэй.
Өмнөх
BMW 536 морины хүчтэй, хэвийн ...
Дараах
Вьетнамын "VinFast" ...