Ирээдүйд автомашинууд жинхэнэ утгаараа үл хөдлөх хөрөнгө болох нь

Фордын дизайн хариуцсан захирал Энтони Ло одоогын автомашины дотоод засал чимэглэлийн талаар эргэн харж, шинэчлэл хийхийг хүсч байна. Ирээдүйд гол хэрэглээ болох цахилгаан тээврийн хэрэгсэл нь одоогын автомашинуудтай харьцуулахад удаан эдэлгээтэй байх тул эзэд нь машинаа удаан хугацаагаар эзэмших боломжтой болох гэнэ.
"Хэрвээ та тээврийн хэрэгслийг илүү урт хугацаанд унаж эдлэхээр болвол өөрийн гэр орноо засварладагтай адил шинэ дотоод засал чимэглэл мөн гадаад үзэмжийн шинэчлэл хийж болох шинэ материалыг нэвтрүүлэхийг хүсч магадгүй юм" гэж Энтони Ло хэллээ. Тэрээр энэ ойлголтыг гэр орноо засварлахтай адилтгасан байна. 
Энтони Ло энэхүү машины дизайныг гаргахдаа машины дизайны ертөнцийг өөрчилсөн ба өнөөгийн автомашинууд гадна талын засалдаа гол анхаарлаа хандуулдаг бол үүнээс илүүтэйгээр дотоод засалд илүү анхаарал хандуулсан бөгөөд ирээдүйн машинуудын чиг хандлага мөн энэ тийшээ байх болно хэмээн тодорхойлжээ.

Өмнөх
Шинжлэх ухааны уран зөгнөлт зо...
Дараах
Renault 4-өөс санаа авсан авса...