Зэрлэг бугын арьсаар доторлосон BMW X6 M Meindl Edition

Автомашины инженерчлэлийг үл харгалзан BMW маш бүтээлч загваруудыг гаргадаг гэдгийг үгүйсгэх хүн үгүй биз.

BMW X6 M бол орчин үеийн технологийн шилдэг бүтээл юм. Том, тансаг гэр бүлийн жийп нь  BMW Individual брэндийн Urban Green нэртэй тусгай будгаар будагдсан, гадна талын тусгай тэмдэгтэй бөгөөд бугын арьсаар дотоод засал чимэглэлээ хийсэн нь энэхүү машиныг онцгой болгосон байна. Энэхүү X6 M-ийн бүхээгийг олон тооны Meindl бугын арьсаар чимэглэсэн бөгөөд үүнд суудал болон түшлэгийн гадаргуу, хаалганы бариул, гарын түшлэг, төв консол, нарны хаалт зэрэг багтана. Мөн Meindl лого бүхий гоёл чимэглэлийн дотоод тууз, хар шалны дэвсгэр зэрэг нь онцгой өнгө аяс нэмж, их бие нь тус брэндийн лого бүхий хар оруулгатай болсон байна.
Энэхүү тансаг зэрэглэлийн жийп нь 617 морины хүчтэй 4.4 литрийн хос турбо хөдөлгүүрийг хослуулсан байна. Одоогоор энэ нь зөвхөн шоуны машин хэвээр байгаа ч ан агнуурын улирал дуусмагц цөөн тоогоор зах зээлд гарах гэнэ.

Өмнөх
2024 онд худалдаанд гарах 100%...
Дараах
Шинжлэх ухааны уран зөгнөлт зо...