
FF 91 нь АНУ-ын Байгаль орчныг хамгаалах агентлагаас 1 удаагын цэнэглэлтээр 381 миль туулах чадамжтай гэсэн албан ёсны үнэлгээ авсан бөгөөд Faraday Future-ийн таамаглалаас давсан үзүүлэлтийг үзүүлж чадсан байна. Одоогоор 1 удаагын цэнэглэлтээр хамгийн урт замыг туулах чадамжтай машинаар Tesla-ын Model X нэрлэгдээд байгаа бөгөөд Tesla Model X нь 1 удаагын цэнэглэлтээр ердөө 351 миль туулах чадвартай юм байна. Энэ үзүүлэлттэй харьцуулбал Faraday Future-ийн энэ амжилт сэтгэл хөдөлгөм байгаа талаар мэргэжилтнүүд санал нэгтэй байгаа юм.